UNIT.MN-д тавтай морилно уу

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай сүлжээнд тавтай морилно уу. Хэн нэгэнд тулгарч буй мэдээлийн технологийн засаглал, удирдлага, аудит, дотоод хяналт, мэдээллийн системийн засвар үйлчилгээ, физик болон логик аюулгүй байдал, төслийн удирдлага, эрсдлийн удирдлага болон олон улсын стандартуудыг ашиглах, хэрэгжүүлэх тал дээр гарч буй бэрхшээлүүдийг хамтдаа шийдэж хэлэлцэх, дээрх чиглэлүүдээр өөрийн мэдлэг, мэдээллээ бусдад түгээх, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулж туслах зорилгоор бид уг системийг ашиглалтанд оруулж байгаа юм. Тиймээс та бүхэн дүрмийн дагуу идэвхтэй оролцоно уу. Мөн хэрэглэгчийн хэр идэвхтэй байгаагаас шалтгаалан зарим коммандууд автоматаар идэвхжин бусад илүү боломжууд бий болохыг анхаарна уу.

Асуулт асуух

Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол тухайн асуудлыг шийдэхтэй холбоотойгоор асуулт асуухдаа дараах зарчмыг баримтална уу:

  1. Монголоор бичих бол зөвхөн крилл үсгээр бичих
  2. Асуултаа дэлгэрэнгүй ойлгомжтой бичих
  3. Уг асуудлыг шийдэх гэж оролдсон бол юу хийсэн, үр дүн юу байсан талаар тодорхой оруулах
  4. Хэн нэгэн хүнд хандаж хэлэх бол тухайн хүнийг tag хийх
  5. Ямар нэгэн зүйлд хариулж буй бол тухайн хэсгийг quote хийх

Та бүхэнд тус системд идэвхитэй оролцоно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Баярлалаа.

Туслах коммандууд

3 Likes