Эрсдэлийн үнэлгээ

Аудитор нь байгууллагад аудит хийх үедээ эрсдэлийн үнэлгээ хийж, аудитын хамрах хүрээ, зорилтуудыг сайн тодорхойлж байх ёстой

Эрсдэлийн үнэлгээ хийснээр дараах давуу талууд үүсдэг.

  • Аудит хийж байгаа орчин дахь эрсдэл болон аюул заналуудыг тодорхойлоход аудиторт тусалдаг.
  • Аудит хийж байгаа орчин дахь өндөр эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлоход тусалдаг.
  • Дотоод хяналтууд дээр гарах эрсдэлүүдийг тодорхойлоход тусалдаг.
  • Аудиторт аудитын зорилт болон хамрах хүрээг зөв тодорхойлоход тусална.
  • Aудитын эрсдэл үүсэхээс сэргийлдэг.
  • Аудит хийх хугацаа болон төлөвлөгөөг зөв тодорхойлж өгдөг.

Эрсдэлийн үнэлгээний үйл ажиллагаа нь дараах зарчмаар явагддаг.

  1. Аудит хийж буй орчин дахь чухал хөрөнгүүд болон үйл ажиллагааг тодорхойлно.
  2. Уг тодорхойлсон хөрөнгө болон үйл ажиллагаанууд дээрх эмзэг сул байдал болон аюул заналыг тодорхойлно.
  3. Мөн эмзэг сул байдал, аюул заналын нөлөөлөл болон тохиолдох магадлалыг тодорхойлно.
  4. Эрсдэлийн түвшинг буюу эрсдэлийг тодорхойлно.
  5. Эрсдэлийг түвшингээр нь ангилж, өндөр эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлно.