Эрсдэл ба эрсдэлийн үндсэн төрлүүд

Эрсдэл гэж юу вэ?

Байгуулага нь ямар нэгэн зорилтод хүрэх явцад тус зорилтод саад болох, үйл явцыг удаашируулах тооцоологдоогүй сөрөг үйл ажиллагааг эрсдэл гэнэ.

Эрсдэлийн үндсэн төрлүүд:

  • inherent risk
    Ямар нэгэн үйл ажиллагаанд үүсэж болох эрсдэлийг буруулах хүчин зүйл буюу хяналт байхгүй үед уг эрсдэл нь үүсдэг. Нэг ёсондоо ямар нэгэн хяналтгүй явагдаж байгаа үйл ажиллагааг хэлж байгаа юм.

  • residual risk
    Байгууллагын нэг үйл ажиллагаа нь өндөр түвшиний эрсдэлтэй гэж тодорхойлогдсон тохиолдолд тус үйл ажиллагаанд тавигдах хяналтыг сайжруулж, уг үйл ажиллагаа нь дунд түвшиний эрсдэлтэй болж эрсдэлийн түвшин нь буурсан бол тус дунд түвшиний эрсдэлийг үлдэгдэл эрсдэл гэж тодорхойлдог.

  • detection risk
    Аудиторууд нь санхүүгийн гүйлгээнүүдээс хууль бус гүйлгээнүүдийг илрүүлээгүй өнгөрөх тохиолдолд уг эрсдэл нь үүсдэг.

  • control risk
    Ямар нэгэн үйл ажиллагаанд сөрөг үйлдэл хийгдэхэд тухайн үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналтын механизмын илрүүлэх, засах, урьдчилан сэргийлэх хяналтууд алдагдсан тохиолдолд уг эрсдэл нь үүсдэг.

  • audit risk
    Аудитын эрсдэл нь дээрх inherent risk, detection risk, control risk-үүдийг илрүүлээгүй үед үүсдэг.

2 Likes